Номын тэмдэглэл: “Шүүх ажиллагаа”, Франц Кафка

Namuun Otgonbaatar
2 min readDec 30, 2022

--

Өмгөөлөгчийн хэлж буй зусарч, дулдуйдсан үгс, гэм буруугүйг нь батлан хэлэх хэр нь эргээд сэжигтнээс хэрэгтэн болох замыг нь зааж өгөх зураач, араар нь ажиллах орлогч, олигтой ганц үгээр тусалж чадахгүй ч дэмий л элдэв оршил ярих ламтан гээд бүгд нийлээд К.-аар тохуурхах шиг, далдуур хуйвалдан түүнийг хэрэгтэн болгохоор зүтгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Үнэндээ бүгд л шүүхээс гадуурх хувь хүний дүрээрээ түүнд тусалж, гарах арга замыг нь зааж өгөхчөөн аядах мэт боловч үнэн хэрэгтээ тэд л шүүхийн бусармаг системийг үүсгэж байлаа.

Зохиолын эхэнд К.-г ямар ч хэрэгт хутгалдаагүй гэм буруугүй байтал гэнэт байцаасан мэтээр ойлгогдсон ч авга ах нь гарч ирсэн мөчөөс К. ямар нэгэн хэргийн талаар тайлбарлаж, гэм буруугүй гэдгээ нотлох гэж оролдож эхэлдэг. Үүнээс К. үнэхээр гэм буруугүй хэр нь явцын дунд хүн бүр түүнийг буруутан шиг үзэж, шүүж эхэлснээс өөрийгөө мөн буруутан гэж үзэх болсон уу? эсвэл үнэхээр буруутан байв уу?гэх асуулт урган гарч ирнэ. Энэ асуултад хэн ч хариулах боломжгүй байлаа. Харин гэмт хэрэг үйлдсэн эсэх гэм буруутай эсэхээс үл хамааран хүний бодлын дөнгө өөрт нь ямар их гай удаж болохыг үүнээс харж болно.

Зорилгын дүрээр хүн өөртөө янз бүрийн дөнгө зүүчхээд, ингэх л ёстой, тэгэх л ёстой гэсээр ямар ч хүн эрх чөлөөгүй өөр өөрийн шоронд амьдардаг ажээ.

“Шүүх ажиллагаа бол нэгээр тогтохгүй олон талаараа “тархин дундуур маань татан авч”, “бидний доторх хөлдүү мөсийг хага цохих сүх” болно.” -22 тал

“Шүүх ингэтлээ ялзарсан байна гэдэг нь шүүгдэгчдийн хувьд доромжлол мөн л дөө.”— 112 тал

“Би хэзээд л хорин гартай мэт хорвоогийн хамаг зүйл рүү сарвалздаг байж, тэгээд бүр байж боломгүй зорилгын төлөө шүү.” – 334р тал

“Учир шалтгаан хэдий няцаагдашгүй ч амьдрахыг хүсэж буй хүний өөдөөс сөрж чадахгүй.”- 344р тал

--

--

Namuun Otgonbaatar

#BookReviews and #TipsAndTricks for new moms | Journalist, Blogger and Podcaster 🖤https://www.youtube.com/channel/UCl3trNbajo0bpexhwTcPde