Номын Тэмдэглэл — “Мянган Тогоруу”, Кавабата Ясүнари

--

Сэтгэлийн гүнд гуниг төрүүлж хүн гэдэг хэчнээн ганцаардмал болохыг ойлгуулна.

Кавабата эгэл нэгний өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа мэт чамирхал, уран цэцэн үггүй энгийн хүүрнэх авч үүгээрээ дамжуулан хүн хоорондын харилцаа ямар чухал болох, үүнээсээ л болж хүн хэр их зовж эсвэл жаргадгийг мэдрүүлж чаддаг нь л түүний зохиолуудыг үнэ цэнтэй болгодог шиг санагддаг. Зарим хэсэгтээ бүр уйтгартай ч гэмээр сэтгэгдэл төрүүлдэг ч уншаад дууссан хойно уншигч нэгэнд нэг л зүйлийг маш сайн ойлгуулчихсан байдаг: Ганцаардаж, гансарч яваагаа ухааралгүй хүн гэдэг амьтан зохиомол зовлон дундаа хичнээн их төөрч, бэдэрч явдаг юм бэ дээ.

Кавабатагийн зохиолоос сэтгэл хөдлөм тэр бүү хэл үймрүүлэм гойд үйл явдал хүлээгээд нэмэргүй харин түүний зохиолоос “мэдрэмж” л үлддэг. Дотны найзынхаа сэтгэлийн шаналлыг сонсох мэт тэгээд хамт санаа алдах шиг…

--

--

Namuun Otgonbaatar

#BookReviews and #TipsAndTricks for new moms | Journalist, Blogger and Podcaster 🖤https://www.youtube.com/channel/UCl3trNbajo0bpexhwTcPde