Номын тэмдэглэл: “Зарлагдсан үхлийн товчоон”, Габриель Гарсиа Маркес

Namuun Otgonbaatar
2 min readJan 3, 2023

--

2022 онд уншсан сүүлийн ном. Энэ онд ердөө 3 ном л уншиж амжсан ч ядаж тэмдэглэлүүдээ ондоо багтаая гэж шийдэв. Угтаа бол бараг 9 сарын өмнө уншиж дуусгасан ном

Габриэлийн энэ бүтээл сод туурвилд тооцогддог ч цомхон агуулгатай санагдсан. Хэдхэн цагийн дотор өрнөх аймшигт аллага хэрхэн төлөвлөгдөж, хэрхэн хүмүүс мэдэж байгаа хэр нь тоолгүй орхисноор Насар амиа алдаж байгаа тухай өгүүлэхийн зэрэгцээ хүний нэр төр гэдэг амины үнэтэй болохыг харуулдаг.

Үнэндээ тосгодын иргэдийн нэг нь ч болов төлөвлөгдөж буй аллагын талаар сонсоод Насарт анхааруулсан бол, нухацтай анхаарал хандуулсан бол бүх зүйл өөрөөр өрнөх байсан. Өөрийн тань үхлийг нарийн төлөвлөчхөөд олон нийтэд хэрхэн үхэхийг тань хэдийн зарлачихсан байна гээд төсөөлөөд үздээ. Өөрөөс тань бусад бүх хүн таны өнөөдөр үхэхийг мэдэж байгаа атал та тэнд юу ч мэдэхгүй гоёлын цагаан хослолоо өмсөн, нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхаж явна.

Хачин ч гэлээ бүх хүн үхэхийг нь мэдэж байж, хэн ч түүнд юу ч хэлдэггүй. Ийм ил тод, урьдчилан мэдэгдсэн үхэл гэж хэзээ ч хаана ч байгаагүй бизээ. Тиймээс ч ийм зүйлтэй учирч үзээгүй хүмүүс үнэн гэдэгт итгээгүй нь гарцаагүй. Мөн олон нийт аймшигт мэдээллийг хэрхэн хоромхон төдий зугаа цэнгэл, тэмдэглэлт үйл явдлаар мартаж эсвэл тухайн мэдээлэл нь хэрхэн ийм зүйлд дарагдаж болдгийг ойлгуулна. Хүмүүс үнэхээр анхаарал хандуулахыг хүсээгүй юу эсвэл хэн хэндээ найдан зүгээр л орхичихсон уу? гэдэг л юу юунаас илүү таахын аргагүй хачирхалтай нөхцөл байдал болон үлдэв.

Насар өнөөдөр тийм үхлээр үхнэ гэж хэзээ ч төсөөлөөгүй шиг Анхело Викарио өөрийнх нь хэлсэн үнэн/гүтгэлэг хүний аминд хүрчихнэ чинээ санаагүй биз.

--

--

Namuun Otgonbaatar

#BookReviews and #TipsAndTricks for new moms | Journalist, Blogger and Podcaster 🖤https://www.youtube.com/channel/UCl3trNbajo0bpexhwTcPde