Номын тэмдэглэл — “Өнгөгүй Тазаки Цүкүрү” ба “Эмсгүй эрс”, Мүраками Харүки

Namuun Otgonbaatar
2 min readFeb 28, 2021

--

Энэ хоёрыг уншаад бараг сар гаруйн хугацаа өнгөрч. Ижил зохиолчийн бүтээлч ч гэлээ номын чанар харилцан адилгүй байлаа. Тазаки Цүкүрүг гаргах гэж хэт яарсан уу? жижиг сажиг алдаа үй түмэн, харин эмсгүй эрсийн өгүүллэгүүдийг харьцангуй нямбай буулгасан байна билээ.

Тазаки Цүкүрүгийн өнгө будаггүй амьдралаас хүн хэзээ ч өнгөрснөөсөө зугтаж чадахгүйг сайн ойлгох байх. Биеэр зугтсан байж болох ч өнгөрснөөс үлдсэн сэтгэлийн шарх, сорви, дурсамж дурдатгал тэртээх сэтгэлийн гүнд хадгалагдан үлдэж, өдгөө ч биднийг бүтээж байж мэдэх юм. Нүүр буруулж, мартах гэвээс тэр шарх, сорви идээ бээрээр дүүрч, улмаар Цагааны хоолойг боймолсон шиг биднийг ч боймлохыг үгүйсгэхгүй.

“Бид үнэндээ үл тоомсорлолын цаг үед амьдарч буй хэрнээ, бусдын талаарх өдий чинээ их хэмжээний мэдээллээр хүрээлэгдэж байдаг. Санаа л байвал тэдгээр мэдээллийг хялбархнаар гартаа хийж чадах юм. Тийм атал бас бид хүмүүсийн талаар үнэндээ бараг юу ч мэдэхгүй.”

Өөрсдийнхөө тухай ч бас. Өөрийгөө ойлгоогүй хүн, бусдыг хэзээ ч ойлгодоггүй юм гэсэн.

Энэ номд сэтгэл татагдах ганц л зүйл агуулагдаж байсан нь Цүкүрүгийн оргүй хоосон, өнгө будаггүй хувь шинжийг дэндүү сайн бүтээж чадсан нь байв.

Харин Муракамигийн богино өгүүллэгүүдэд хийсвэрлэл, гойд үзэгдлүүд голлох байр суурийг эзлэх агаад дүрүүд нь сүнсгүй оршихуй мэт мэдрэмж төрүүлнэ. Үнэндээ залхмаар, яг сайхан уншаад дотор нь орчихсон явж байтал дуусчихна. Өгүүллэгүүдээс нь илүү романууд нь ядаж ном уншсан мэт мэдрэмж төрүүлэх юмдаа л гэж бодогдож байна. “Эмсгүй эрс” дээр Кийногоос өөр санаанд үлдсэн өгүүлэл алга. Кийно яагаад ч юм дүрийнхээ бодгаль, зохиолынхоо уур амьсгалыг арай гүн бүтээж чадсан юм болов уу гэж санагдана.

--

--

Namuun Otgonbaatar

#BookReviews and #TipsAndTricks for new moms | Journalist, Blogger and Podcaster 🖤https://www.youtube.com/channel/UCl3trNbajo0bpexhwTcPde