Номын тэмдэглэл - “Хувийн асуудал”, Оэ Кензабүро
“Энэ хорвоо зүй зохистой амьдрахыг хүчээр тулгадаг юм байна. Арга саам хайж нуугдлаа ч хэзээ нэгэн цагт түүнийгээ барьж хорьж дийлэхээ больдог бололтой.”
Энэ өгүүлбэр номын хэлэх гэсэн санааг бараг л бүрэн дүүрэн илэрхийлчих байх.
“Хувийн асуудал”-ыг унших үед ямар өөдгүй нөхөр, ямар арчаагүй эцэг вэ гэж бодогдох байх. Надад ч бас тэгж л бодогдсон.
Гэхдээ хамгийн муухай нь таны ч, миний ч дотор ийм адгийн нэгэн оршиж, нуугдаж байгаа гэдэг үнэнтэй нүүр тулах байх.
Аз, эзийн аль нь гэдгийг хэлж мэдэхгүй ч сэтгэлийн мухарт цухалздаг тэр адгийн нэгэнтэйгээ нүүр тулж, шинжих боломж бидний ихэнхид нь тохиодоггүй байх. Гарсан ч үнэнийг хүлээн зөвшөөрөх эсвэл даваад гарах хүн бараг олдохгүй бизээ.
#kenzaburooe #apersonalmatter #booksiread #booksof2021📚