Номын тэмдэглэл — “Мэдисон нутгийн гүүрнүүд”, Роберт Жеймс Уоллер

Namuun Otgonbaatar
1 min readNov 23, 2021

--

Мэдисон нутгийн гүүрнүүд киног хоёр, гурван жилийн өмнө анх үзэж байлаа. Олон ч удаа постерыг нь хараад өнгөрч байсан ч үзэх боломж олдолгүй явсаар удсан нь тэр билээ. Энэ кино нэг л энгийн, гэхдээ үзэх бүрдээ тэдний хайр дурлалыг улам гүн мэдрэх шиг болдог юм.

Улиг болсон романтик кино шиг үнсэлт, тэврэлт, нялуун үзэгдлээр бялхаагүй ч ердөө тэдний харц, үйл хөдлөл, дуу авиагаар нь тэдний нэгэндээ хэчнээн гүн дурлаж, татагдаж байгааг тодхон харуулж чаддаг нь гайхалтай. Энгийн байх тусмаа нандин, үнэ цэнтэй байдаг шиг тийм л кино байж билээ.

Харин энэ зун номыг нь унших боломж тохиож, хэдэн өдөрт л машиндчихсан. Яг л киног нь үзэхэд төрсөн тэр мэдрэмж. Зохиолоос сэдэвлэж хийсэн кино ихэнхдээ гологддог бол энэ зохиолын кино илүү ч үгүй дутуу ч үгүй зохиол лүгээ сэтгэлд гүн мэдрэмж төрүүлж чадна.

Гэхдээ унших зуурт хайр бүхэн адил байж болох юм байнаа гэсэн хачирхалтай бодол төрж билээ. Хайр гэдэг мөн чанараараа адилхан боловч бидний хэрхэн хүлээж авч буйгаас өнөөх үүрдийн, зуурдын, цор ганц гэдэг тодотголтой хайр бий болдог юм болов уу? Ямар үед, яаж учирсан, юу тохиолдсон, тухайн үеийн сэтгэл хөдлөл гээд бүгд тухайн хайрыг ямар хайр болохыг тодорхойлоход нөлөөлдөг ч юм шиг.

#BooksIRead #TheBridgesofMadisonCounty #Booksof2021

--

--

Namuun Otgonbaatar

#BookReviews and #TipsAndTricks for new moms | Journalist, Blogger and Podcaster 🖤https://www.youtube.com/channel/UCl3trNbajo0bpexhwTcPde